![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
2013 оны "Хятадын баруун бүсийн наадам" 8-р сарын 3-ны үдээс өмнө албан ёсоор эхэллээ. Уг наадмын хэвлэлийн бага хурал Сү Бэй сяньд болж, энэ удаагийн арга хэмжээний зорилт ач холбогдол, нутгийн байгалийн үзэмж зэргийг танилцууллаа. Синьхуа агентлаг, төв телевиз, төв радио, ӨМ-ын одон телевиз зэрэг дөчөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн зуугаад сэтгүүлч оролцлоо.
Баруун бүсийн наадмыг зохион байгуулж байгаа нь ард иргэдийн эдийн засаг соёлын солилцоо, уламжлалт спортын тэмцээний солилцоо болон хамтын ажиллагааны тавцанг байгуулж, бүс нутаг хоорондын харилцаа холбоог эрчимжүүлэхэд зорилготой юм.
Сү Бэй сянь газар өмнө баруун зүүн талаараа Хөхнуур, ӨМ, Шиньжян зэрэг муж районтой нутаг залгаж, хойд талаараа Монгол улстай хиллэдэг. Хилийн шугамын урт нь 65 км, Хятадын цорын ганц хилийн шугамтай сянь бөгөөд нийт 66.7 мянган квадрат км талбайтай. Нийт хүн амын тоо 13 мянга, үүний 5000 шахуу нь монголчууд юм. /Сэтгүүлч Н. Пүрэвжав мэдээлэв/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |