• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Хятадын Засгийн газар ногоон хөгжлийн замаа хэлбэрэлтгүй баримтална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-10 20:36:15

  Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-ны өдөр Даляньд 2013 оны зуны Давосын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн эзэдтэй уулзах үе хэлэхдээ, Хятад улсын засгийн газар ногоон хөгжлийн замаа хэлбэрэлтгүй баримтална гэв.

  Ли Кэчян хэлэхдээ, Хятад улсын 30 гаруй жилийн өөрчлөлт, хөгжил нь өрнөдийн хөгжингүй орнуудын хэдэн зуун жилийн хөгжлийг биелүүлсэн гэж хэлж болно. Тиймээс хүрээлэн байгаа орчин зэргийн их олон асуудлууд нь маш богино хугацаанд төвлөрөнгүй байдлаар илэрсэн байна. Хятад улсын хувьд "Урьдаар бохирдуулж дараа нь засах" замаар явах дургүй юм. Орчин үеийн байгуулалтыг биелүүлэх бол Хятадын 1 тэрбум 300 сая ард түмний хамтын хүсэл мөрөөдөл байж, өөрчилж болшгүй. Тийм болохоор бид эрхбиш "хөгжлийн явцад хамгаалж, хамгаалахын дагуу хөгжих" гэдгийг баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн байгуулалтыг биелүүлэх ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе