
Оросын Союз хөлөг 7-нд Казахстаны Байконуур дахь сансрын станцаас амжилттай хөөрч, товлосон тойрог замдаа орсон байна. Энэхүү сансрын хөлөгт, Сочийн олимпын бамбарыг задгай сансарт аялуулах сансрын гурван нисэгч аялж байна.

Төлөвлөгөөний дагуу, Москвагийн цагаар 9-нд сансрын нисэгч Олег Котов болон Сергей Разяньский нар Сочийн олимпын бамбарыг задгай сансарт аялуулснаар олимпын бамбар анх удаа сансрын уудамд хүрэх болно. Мэдээж, задгай сансарт хүчилтөрөгчгүй болохоор олимпын бамбарыг асаахгүй, хэрэв онцгой шатахуунаар асаахад хүрвэл олон улсын сансрын станцын аюулгүй байдалд нөлөөлөх болно.\Р\
