• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Голландын ерөнхий сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-11-15 20:31:29

    Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Бээжинд Голландын ерөнхий сайд Марк Руттетэй уулзахдаа, ХКН-ын 18 дахь сонгуулийн 3-р бүгд хурал нь өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэх тухай ерөнхий байршуулалт хийсэн, Хятад улс аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, орчин үеийн хөдөө аж ахуйг түлхэн ахиулж байна, энэ нь Хятад Голландын хамтын ажиллагаанд олон завшаан боломж хангасан гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, хоёр тал боомт, нефть химийн уламжлалт салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулахын зэрэгцээ тасралтгүй шинэ салбарыг нээх ёстой. Хятад Европын хамтын ажиллагаанд Голланд үргэлжлэн идэвхтэй хувь нэмэр оруулж, Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Голланд ирэх жилд цөмийн аюулгүй байдлын дээд уулзалтыг зохион явуулахыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд Голландтай хамт уулзалтын амжилттай зохиогдоход хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ. \Урьхан\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе