
26-ны үдээс өмнө, Хятадын Батлан хамгаалахын шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн үндэсний алба сарыг судлах төслийн хоёрдугаар шатны ажлын талаар хэвлэлийн бага хурал хийлгэж, "Чан Э-3" хиймэл дагуулын ажлын явцыг мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгч Ү Жыжянь хэлэхдээ, "Сарнаа газардах" хүнд үүрэг хүлээсэн Чан Э-3 хиймэл дагуул холбогдох судалгаа болон туршилтаа хийж дуусгасан бөгөөд зөөгч пуужин болон тандалтын аппаратыг Ши Чангийн дагуул хөөргөх төвд шилжүүлсэн. Цаг агаар зэргээс шалтгаалан 12-р сарын эхний арав хоногт багтаан хөөргөнө гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9