|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадад сайн дурынхны үйл ажиллагаа эхэлснээс хойших 20 жилийн байдлыг танилцуулжээ. Эх сурвалжид мэдээлснээр, Хятадад холбогдох дүрмийн дагуу бүртгүүлсэн сайн дурынхан 40 сая гаруй болжээ.
"Хятадын сайн дурын залуучуудын үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө"-ний дагуу 2018 он гэхэд сайн дурын залуучуудын тоо 60 саяыг давах болно.
ХКН-ын Эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хуняний танилцуулахдаа, 2013 оны 11-р сарын эцсийн байдлаар, Хятадын нийт муж хот болон 2000 гаруй их дээд сургууль сайн дурын залуучуудын нийгэмлэг, үйлчилгээний 130 мянга орчим цэгийг байгуулж, нэлээд системтэй байгууллагыг бүрдүүлжээ. Бүрэн бус тоо баримтаас үзвэл, бүртгэлтэй сайн дурынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд 690 сая цагийн үйлчилгээ үзүүлсэн гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, өнөө сайн дурын залуучуудын ажилд хүрэлцэхгүй талууд оршсоор байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |