
Наньжин хотын метроны нэгдүгээр шугам 2008 онд, хоёрдугаар шугам 2010 онд тус тус ашиглалтад орсон ба 57 зогсоолтой. Нийт 85 км урттай метроны шугам 8 сая гаруй хүн амтай Наньжин хотын нийтийн тээвэрт гол үүрэг гүйцэтгэж байна. Давхардсан тоогоор өдөрт 1 сая 200 мянган хүн метрогоор зорчдог байна. 2015 он гэхэд дахин 6 шинэ шугам ашиглалтад орох ба метроны шугамыг 300 км болгохоор ажиллаж байгааг Наньжин Метро компаний дэд дарга хатагтай Цай Юпин бидэнд мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19