• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Беларусийн ерөнхий сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-01-21 20:22:01

      Хятад улсын дарга Ши Жиньпин 21-нд Бээжинд Беларусийн ерөнхий сайд Микхаил Мясиковичтой уулзсан байна.

  Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал Хятад Беларусийн тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг сайтар төлөвлөж, ашиг сонирхол болон харилцан сонирхож байгаа асуудлаар харилцан туслалцаж, орлогч ерөнхий сайдын зэрэглэлийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлтийн механизм байгуулж, хоёр орны аж үйлдвэрийн парк, дээд техник, банк санхүү, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх харилцаа холбоогоо эрчимжүүлэх болно гэжээ.

  Микхаил Мясикович хэлэхдээ, Беларусь өнөө өөрчлөлт нээлтийг эрчтэй хийж байна, үүнд Хятадын амжилттай туршлагаас суралцан, хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо болон ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе