| |
|
|||||||||
|
||

Хадгаламжийн хүүг чөлөөлөх нь зах зээлийн хуулийн дагуу хийгдэх зүй ёсны алхам юм . Хятадын Ардын Банкны захирал Жөү Шяочуань энэ сарын 11-нд хэлэхдээ, ойрын 1-2 жилийн дотор хадгаламжийн хүүг чөлөөлөх боломжтой гэлээ.

Жөү Шяочуань 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хадгаламжийн хүүг чөлөөлөх нь зах зээлийн хуулийн дагуу шинээр хөгжиж буй салбарууд болон ажил үйлчилгээний тогтолцоог сайжруулах гээд бүхий л талаар эерэг өөрчлөлтийг авчирна гэжээ.
Тэрээр цааш нь, 18 дахь сонгуулийн хорооны 3-р бүгд хурлаас баталсан банк санхүүгийн өөрчлөлттэй холбоотой бүхий л бодлогуудыг хэрэгжүүлэх болно гэж хэлэв. 1-2 жилийн хугацаанд зарим нэг бодлогыг хэрэгжүүлж чадах ч 3-5 жилийн хугацаа шаардагдах ажил бий гэлээ. Бэлтгэл ажлаа сайтар хангаж ажлаа хурдан эхлүүлэхийг хичээж байна гэлээ. \Хуар\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |