• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2014-03-28 10:04:22

      27-ны өдөр Парис хотноо Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх их хурлыг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Франсуа Олландын хамт оролцож, илтгэл тавьсан байна. Илтгэлд хоёр орны харилцааны хөгжлийн бодлого, Хятад, Франц хоёр орны ард түмэн Хятадын мөрөөдөл болон Францын мөрөөдлийг биелүүлэх явцдаа харилцан ойлголцож, харилцан дэмжиж, "Хятад, Францын мөрөөдөл"-ийг хамтаар биелүүлэхийг хүслээ.

      Ши Жиньпин илтгэлдээ, Хятад, Францын харилцаа урьдыг залгамжилж ирээдүйг угтах чухал үедээ ороод байна. Өнгөрсөн 50 жилд Хятад, Франц хоёр орон болон хоёр орны ард түмэн, хоёр орны харилцааны хөгжлөөс бие даасан байдал, харилцан ойлголцол, алсын хараа, хамтаар амжилтанд хүрэх зориг санааг хөгжүүлсэн юм. Хоёр улс өөр өөрийн нөхцөлд зохицсон хөгжлийн замаа олсон. Хоёр орны үе үеийн удирдагчид алсыг харсан стратегийн бодлогоор маш олон хамтын ажиллагаа өрнүүлсэн юм. Хятад, Францын хамтын ажиллагаа бол хамтаар амжилтанд хүрэх үйлс учраас хоёр үндэстэнд улам их ашиг тус авчирч, Хятад, Францын харилцаа цааш хөгжихөд эрчтэй түлхэц болох нь дамжиггүй гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе