• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гао Ли Казахстаны ерөнхий сайдын орлогч Асет Иссекешевтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-04-04 10:24:02

       3-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гао Ли, Жүн Наньхайн Зи Гуангэ тагтад Казахстаны ерөнхий сайдын орлогч , Аж үйлдвэр, эрчим хүч, технологийн яамны сайд Асет Иссекешевтэй уулзлаа.

       Жан Гао Ли хэлэхдээ, Казахстан бол Хятадын чухал хөрш, бүх талын стратегийн түнш орон юм. 2013 онд, дарга Ши Жиньпин Казахстанд төрийн айлчлал хийж, Хятад Казахстаны харилцааны шинэ хуудсыг үсэглэсэн билээ. Энэ онд хоёр орны удирдагчид чухал уулзалт хийнэ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц хүчин болно гэжээ.



       Хятад Казахстаны ажил хэрэгч хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна. Хамтын хүчээр, эрчим хүч, мэдээ мэдээлэл, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, банк санхүү, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны мэргэжилтэн солилцоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг цэцэглүүлэхийг хүсэж байна гэж Жан Гао Ли хэлжээ.

       Асет Иссекешев хэлэхдээ, Казахстан улс, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ. \Р\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе