
Москвагийн цагаар 28-ны 23 цаг 56 минутанд Оросын Сансрын төв Казакстаны хилд байрлах Байкнуур хөөргөх төвөөс "Холбоо-FG" пуужин зөөгчөөр "Холбоо МТА-13М" хэмээх нисгэгчтэй хөлөг онгоцыг амжилттай хөөргөж, олон улсын сансрын төвд шинжилгээний хэсгийн 3 шинэ гишүүнийг хүргэж өгчээ.
"Холбоо МТА-13М" Оросын сансрын нисгэгч Максим Сураевээр удирдуулсан юм. Шинжилгээний хэсгийн 2 нь Америкийн сансрын нисгэгч байна. Товлосон ёсоор тэд Москвагийн цагаар 29-ний 5 цагт "Холбоо МТА-13М"-ыг олон улсын сансрын төвтэй автоматаар залгах юм. Тэд сансарт 167 хоногийг өнгөрүүлэх бөгөөд бүхээгээс гурвантаа гарч, шинжлэх ухааны 31 туршилтын ажил гүйцэтгэх юм.