
Саяхан Гуаншигийн Гүйлиньд 72 цагийн дотор визгүй зорчих тухай саналыг Нийгмийг аюулаас хамгаалах яам зөвшөөрснөөр, 7-р сарын 28-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайн үед, Америк, Англи, Австрали, Өмнөд Солонгос зэрэг 51 оны иргэд хүчинтэй бичиг баримтаар Гүйлиньд 72 цагийн дотор визгүй зорчиж болох бөгөөд Гүйлинь боомтоор 3 дахь орон буюу бүс нутагт хүрч болох юм байна.

2014 оны 3-р сард, төрийн зөвлөлөөс Гүйлинь боомтод зарим орны гадаадын иргэдийг 72 цагийн дотор визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлэхийг зөвшөөрснөөр, Гүйлинь нь Бээжин, Шанхай, Гуанжөүгийн дараа, ийм зөвшөөрөл бүхий Хятадын 9 дэх хот болжээ. \Р\