• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга урлагийн ажилтны уулзалтыг даргалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-10-16 17:31:27

    ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 15-ны өдөр Бээжин хотноо урлагийн ажилтны уулзалтыг даргалан, нэрт зохиолч, кино телевизийн жүжигчин, уран бүтээлчидтэй санал бодлоо гүнзгий солилцов. Ши Жиньпин онцлохдоо, урлагийн ажлын Хятадад гүйцэтгэж буй үүрэг нь орлуулшгүй юм. Ард түмнээр гол болгосон зохион бүтээх чиг шугамыг баримталж, цаг эринд зохицсон шилдэг бүтээлийг гаргахын төлөө хичээж ажиллахыг уран бүтээлчдэд хандан уриалав. "Би Жио Юйлүгийн дүрд тоглоод 20 гаруй жил болж байна. Түүнийг бодох бүр би сэтгэлдээ нэгэн дууг дуулдаг. Тухайлбал "манай коммунистууд ард олны дунд соёолон үржинэ" . Дууны шүлэг нь ард олны дунд соёолон үржинэ. Соёолон үржинэ. "

    Ардын их хурлын ордонд болсон урлагийн ажилтны уулзалтанд, Хятадын утга зохиол урлагийн холбооны дэд дарга, нэрт жүжигчин Ли Шюйжянь орон нутгийн ард иргэдийн амьдралд ойртсоны хүчээр Жио Юйлүгийн дүрд амжилттай тоглосноо бодож, сэтгэл хөдлөн дуулж байлаа.

    1942 онд, ХКН-ын Төв хороо Янь-Аньд утга урлагийн уулзалт хийж, тухайн үеийн намын дээд удирдагч Мао Зэдүн хурлыг даргалж, "Янь-Ан-ий утга урлагийн яриа уулзалтанд хэлсэн үг"-ийг нийтэлжээ. Энэ үгэнд "утга урлаг ямар хүмүүст үйлчлэх ёстой вэ" гэх зэрэг олон асуудалд судалгаа хийж, ХКН-ын утга урлагийн ажилд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. ХКН-ын Төв хороо үүнээс хойш энэ яриа уулзалтанд хэлсэн үгний зориг санааг тэмдэглэх маш олон хурал уулзалт зохион байгуулж байсан юм. Гэвч дээд удирдагч хурлыг даргалж байгаа нь 72 жилийн дараа анхны тохиолдол боллоо. Ши Жиньпин мөн өдрийн уулзалтанд хэлсэн үгэндээ, хоёр зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын мөрөөдлийг биелүүлэхэд утга урлагийн үүргийг орлуулж болохгүй юм. Өргөн олон утга урлагийн ажилтан энэ өндөрлөгөөс утга урлагийн байр суурь, үүргийг ойлгож, өөрийн гүйцэтгэж байгаа түүхэн үүрэг хариуцлагаа таних хэрэгтэй. Тэргүүний соёлын удирдлага, ардын зориг санааны аугаа их баялаг, үндэстний зориг санааны тасралтгүй хүчирхийлэл байхгүй бол нэг улс, нэг үндэстэн дэлхийн тэргүүний эгнээнд орж чадахгүй гэжээ.
Ши Жиньпин, утга урлаг нь зах зээлийн эдийн засагт чиглэлээ алдаж болохгүй, зах зээлийн боол болж болохгүй, харин нийгмийн үр ашгийг тэргүүн байранд тавьж, цаг үед нийцсэн шилдэг бүтээл хийх ёстойг онцлов.



    Ши Жиньпин хэлэхдээ, "Урлаг соёл зах зээлийн эдийн засгийн том урсгал дунд чиглэлээ алдаж болохгүй. Ямар хүмүүст зориулагдсан байх асуудлаар ялгаа зөрүү гарч болохгүй. Эс бөгөөс урлаг соёл нь бат орших хүчгүй болох юм. Сайн уран бүтээлийн хувьд, нийгмийн үр ашгийг тэргүүн байранд тавихын зэрэгцээ нийгэм, зах зээлийн үр ашгийг уялдуулсан уран бүтээл байх ёстой. Урлаг соёл нь зах зээлийн боол байж болохгүй. Бас хөлс мөнгөний хойноос хэт улайрч болохгүй. Урлаг соёлын шилдэг бүтээлийн хувьд, үзэл санаа, урлагийн талаар амжилттай байх төдийгүй зах зээлтэй байх ёстой" гэжээ.

    Ши Жиньпин, социализмын урлаг соёлын мөн чанар бол тэр нь ард түмний урлаг соёл байж, ард түмнээр төв болгох чиглэлийн дагуу уран бүтээлээ тууривихыг баримталж, ард түмний төлөө бичиж, ард түмний төлөө уянгалж, ард түмний төлөө шүлэглэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Яриа уулзалт 3 цаг гаруй үргэлжилж, Ши Жиньпин хуралд оролцсон урлаг соёлын салбарын төлөөлөгчидтэй санал бодлоо чөлөөтэй солилцсон байна. Хуралд оролцогсод сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Ши Жиньпин даргын хэлсэн үг бол урлаг соёлын салбарт тулгараад байгаа өнөөгийн бодит байдлыг анхааран халамжилж буйг илэрхийж байгаа төдийгүй хойшдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон гэжээ.

    Хятадын Зохиолчдын холбооны дэд дарга Фэн Жицай хэлэхдээ, "Бид Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын цаг үед амьдарч, эдийн засаг хурдтай хөгжиж байгаагийн зэрэгцээ бид соёлын талаар сэтгэн бодох хэрэгтэй. Ши Жиньпин даргын хэлсэн үгийг сонслоо. Энэ бол бидний хүсэн хүлээсэн ХКН-ын төв хорооны дуу хоолой, үндэсний дуу хоолой юм. Уран бүтээлчид ард түмнээр төв болгон зохион туурвиж, хүчин чармайлтаа уран бүтээл туурвихад тавих хэрэгтэй. Даргын хэлсэн үг олон нийтэд тодорхой чиглэл зааж өгсөн юм. Энэ нь урлаг соёлын хойшдын хөгжилд томоохон хөдөлгөгч хүч болно хэмээн үзэж байгаа" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе