• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрийн өмчит аж ахуйн нэгжийг шинэчлэх дарааллыг төлөвлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-12-23 17:19:07

22-нд Бээжин хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн Төрийн Өмчийн Хорооны жил бүрийн "төлөвлөлтийн хурал" буюу төвийн аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудын хурал болов. Олон түмний анхаарч буй төрийн өмчийн аж ахуйн нэгжийн шинэчлэлийн асуудлаар Төрийн Зөвлөлийн төрийн өмчийн хорооны дарга Жан И хэлэхдээ, 2015 онд бүх шатны төрийн өмчийн хороо, төвийн аж ахуйн нэгжээс хөгжилд нүүрлэж буй томоохон асуудлын дагуу өөрчлөлт шинэчлэлийг урагшлуулж, өөрчлөлтийн төслийн чанар чансааг дээшлүүлж, өөрчлөлтийн арга барилын хэрэгжилтийг сайтар баримтлах хэрэгтэй. Төрийн өмчийн хороо өөрөөсөө эхлэн шинэчлэл хийж, эрх, хариуцлага, сөрөг талын тооцоо зэргээр арга барил бүрдүүлэх ёстой гэжээ.

Энэ өдөр болсон төвийн аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн өмчийн хорооны албан тушаалтны хуралд, Төрийн Зөвлөлийн төрийн өмчийн хорооны дарга Жан И, Энэ оны 1-11 сард, Төрийн өмчийн үндэсний хорооноос аж ахуйн нэгжүүдийг системтэй хянаж удирдах замаар 3 триллион 980 тэрбум юаний орлого оруулсан нь ноднин жилийн мөн үеэс 4.5 хувиар нэмэгджээ. Үүнээс бодит ашиг 1 триллион 950 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгджээ. Жан И үзэж буйгаар, ноднин жилийн 3.6 хувь, уржнан жилийн 2.5 хувийн өсөлттэй харьцуулбал, энэ онд өсөлтөө хэвээр хадгалах хатуу зорилт бодит үр дүнд хүрсэн байна гэжээ.

Хүмүүсийн анхаарал хандуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн асуудлаар Жан И хэлэхдээ, 2014 онд Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо төвийн өөрчлөлтийн удирдах хэсгийн тохируулсан тус хороонд холбогдсон чухал өөрчлөлтийн үүрэг, судалгаанд анхны саналын төсөл боловсруулжээ. Өсөлтөө хүчлэн нэмэгдүүлэх үндсэн дээр Төрийн өмчийн хяналт удирдлагын олон шатны хороо, төвийн аж ахуйн нэгж хөгжлийн явц дахь асуудлуудыг зохицуулж, өөрчлөлтийн төслийн чанарыг дээшлүүлж, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.

"Нэгд, харилцан адилгүй төрийн өмчит аж ахуйн нэгжийн чадавхыг оновчтой тодорхойлно. Өөр өөр төрлийн аж ахуйн нэгжийн онцлог, хөгжлийн зорилго, өөрчлөлтийн чиглэлийг үндэслэн, төрөл зүйлээр нь өөрчлөлт тохируулалт хийж, олон төрлийн хяналт удирдлагыг чангатган шалгана. Хоёрт, холимог өмчит эдийн засгийг тогтоон, хэв журамд нийцүүлэн, эмх дараатай хөгжүүлнэ. Ажил төрөл, аж ахуйн нэгжийн байдлыг үндэслэн бодлого хэрэгжүүлж, тусгаарлах, хязгаарлах, оролцох зэрэг нөхцлийг үндэслэн, адилхан шийдвэрлэхээс сэргийлнэ "

Жан И хэлэхдээ, холимог өмчит эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар төрийн өмчийн үнэлгээг журамлаж, үнийг тогтоох механизмыг боловсронгуй болгох шаардлагатай бөгөөд ил тод байдлыг баталгаажуулж, төрийн өмч алдагдахаас сэргийлэх ёстой. Холимог өмчит аж ахуйн нэгжийн ажилтны хувьцааны эзэмшлийг журамлаж, зарим аж ахуйн нэгжээр туршилтын цэг болгон, туршлагаа дүгнэсний үндсэн дээр тогтвортой эмх цэгцтэй явуулна гэжээ. Тэрээр, Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо хошуучлан өөрсдөө өөрчлөлт хийж, өөрийгөө шинэчлэн, хяналт удирдлагын агуулгыг төвлөрүүлж, хяналт удирдлагын арга замд тохируулалт хийж, үр ашгийг дээшлүүлэхээр гол болгон, энэ гурван ажлын жагсаалтыг гаргах хэрэгтэй гэжээ.

 

"Эрх, хариуцлага, сөрөг талын тооцоог бүрдүүлж, зөвшөөрөл олгох, хумих, шилжүүлэх зэргийг уялдуулж, олговол зохих зүйлээ заавал олгож, авах ёсгүй зүйлээ авахгүй байж, удирдаж хянах зүйлдээ ажлыг дуустал хянуур байх ёстой."

Төрийн өмчийн хорооноос гаргасан гурван тооцооны тогтолцоо нь засгийн газрын үүрэг чадавхыг өөрчлөх, Төрийн өмчийн хороо, төвийн аж ахуйн нэгж, нийгмийн хариуцлагыг тодорхойлох, холимог өмчийн дүрмийг улам хөгжүүлэхэд тустай юм. Иймэрхүү өөрчлөлтөөр аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж чадах эрх мэдлийг тус аж ахуйн нэгжид олгож, зарим аж ахуйн нэгжийн дарамтыг арилгаж, аж ахуйн нэгжүүдийн бие даасан зах зээлийн үүргээ гүйцэд биелүүлэхэд туслах хэрэгтэй. Төрийн өмчийн хорооны өөрчлөлтийг шийдвэр төгс биелүүлэх ёстойг Жан И онцлов.

 

Төрийн өмчит хөрөнгө хяналт шалгалтын газар шийдэмгий итгэл зориг гаргаж, Төрийн өмчийн эд хөрөнгө, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Төрийн өмчит хорооны хяналтын ажлын өөрчлөлт нь зөвхөн аман дээрээ яриад зогсох зүйл биш үйл ажиллагаандаа өөрчлөлт гаргах ёстой. Зарим зүйлд бид иж бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе