• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын чөлөөт худалдааны бүс өргөжиж эдийн засгийн шинэчлэлийг түргэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-26 16:33:03

Саяхан Хятадын Гүандүн, Фүжянь, Тяньжиний чөлөөт худалдааны бүсийн төсөл батлагдаж, Шанхайн чөлөөт худалдааны бүс төслийн өөрчлөлтөө гүнзгийрүүлсэн нь Хятадын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт сүлжээний шинэ үе шатанд шилжин орсныг харуулж байгаа бөгөөд шинэ ээлжийн гадаадад нээлттэй, илүү өргөн хүрээнд шинэчлэл хийж тогтвортой хөгжиж байна. Энэ нь шинэ хэлбэр дэх Хятадын эдийн засгийн шинэчлэл, хөгжилд шинэ хөдөлгүүр болсон гэж үзэж байна.

Гуандүн, Фүжянь, Тяньжинь худалдааны бүс байгуулахыг зөвшөөрснийг дагалдан хэсэг цуврал тогтолцооны шинэчлэл хийх нь Хятадын ард иргэдийн амьдралд олон сайхан үр өгөөжөө өгөх нь мэдээж. Жишээлбэл,"Хайтао" олон улсын брендийн бүтээгдэхүүний хүргэлт хурдтай, худалдан авалтын хязгаар гэж байхгүй. Амазон компани мэдэгдэхдээ, Шанхайн чөлөөт худалдааны бүсэд олон улсын худалдааны төв байгуулж, Америкийн барааг Хятадад нийлүүлнэ гэжээ. Импортын бүтээгдэхүүн ялангуяа зэрэгцээ импортын авто машины үнэ ч хямдрах болно. Аялал жуулчлалын талаар, гадаадын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын компани чөлөөт худалдааны бүсэд ажилласнаар гадаадад жуулчлахад дөхөм болсон. Хувийн бизнес эрхлэлт, хилийн чанадад санхүүгийн гүйлгээ хийхэд амар хялбар болсон. Дэлхийн тоглоомын бүтээгдэхүүн бидэнд ойр болсон. Ялангуяа эмчилгээний салбарт дэлхийн хамгийн тэргүүний эмчилгээний үйлчилгээ хүртэх боломж бүрдсэн. Таньжинь хотын хавдар судлалын хүрээлэнгийн захирал Хао Шишань хэлэхдээ, Америкийн хавдар судлалын нэрт байгууллага Тяньжиний чөлөөт худалдааны бүсэд эмчилгээний байгууллага хамтарч байгуулна гэжээ.

тэрээр, "Хоршсон эмчилгээний байгууллагад Америкаас шинэ мэргэжлийн мэргэжилтэн урьж, чөлөөт худалдааны бүсийн эмнэлгээс Хятадын талын хүмүүст эм бэлдмэл, эмчилгээний тэргүүний үйлчилгээ үзүүлнэ. Энд эмчилгээний 700 гаруй ортой, эрүүл мэндийн даатгал хүчинтэй" гэлээ.

Үүнээс гадна, Хятадын чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг өргөтгөж байгаа нь Хятадын эдийн засгийн шинэ төлөв байдалд хүчээ авахыг ахиулан, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг эрчимжүүлэх чухал арга хэмжээ юм. Чөлөөт худалдааны 4 том бүсэд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван муж хотыг зохицонгуй хөгжүүлэх зэрэг стратегийг хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн нээлттэй шинэ тогтолцоо байгуулах, бизнесийн орчинг хуулиар баталгаажуулах зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Гуандүн, Тяньжинь, Фүжянь зэрэг муж хотын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий хөтөлбөр гарсны дараа энэ гурван бүс хаягаа албан ёсоор хадаж, Шанхайн чөлөөт худалдааны бүстэй хүч сорих юм.

Харин дурдууштай нэг зүйл бол 2015 онд энэ 4 чөлөөт худалдааны бүсийн найдваргүй авлагыг ижил нэгэн хуудсанд бичнэ. Найдваргүй авлагын бүртгэлийг Үндэсний хөгжил өөрчлөлт хорооноос гаргана. 2013, 2014 оны найдваргүй авлагын бүртгэлийг Шанхайн талаас гаргаж, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос баталсан юм.

2013 оноос 2014 оны гадаад хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг Шанхайн чөлөөт худалдааны бүсэд ихээр хорогдуулан хэрэглэх болсон юм. Ялангуяа удирдлагын арга барилыг 190 байсныг 139 заалттай болгон хэрэгжүүлэх болов. Чөлөөт худалдааны дөрвөн бүсийн 2015 оноос хамт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалт нээлттэй бөгөөд ил тод байх болно гэж шинжээчид үзсэн байна.

Хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг хасагдуулсан нь Хятадын уламжлалт давуу салбарт нөлөөлөх болно гэж зарим хүн үзэж байгаа хэдий ч нээлттэй байр суурь баримталбал Хятадын давуу салбарыг олон улсын зах зээлд өргөтгөж чадна гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тяньжиний худалдааны комиссын орлогч дарга Шань Зэцэн хэлэхдээ, Өрсөлдөх хүчтэй л бол олон улсын зах зээлд оролцож, өрсөлдөн хамтран ажиллах чадвартай болж чадна. Иймээс бид хөрөнгө оруулалтын салбараа улам нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулагчдыг Хятадад хөрөнгө оруулах боломж бүрдүүлж, тэднийг хөрөнгө оруулахад хялбар болгож байвал тэд хөрөнгө оруулан судалгаа хийх идэвхтэй болж, улам олон шинэ бүтээгдэхүүн, шинэ техникээ Хятадад оруулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе