• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хэвлэл мэдээллийн удирдагч нарын дугуй ширээний хурал" өмнөд тэнгисийн Бө-Аод болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-27 09:42:27

26-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны ээлжит чуулганы "хэвлэл мэдээллийн удирдагч нарын дугуй ширээний хурал" өмнөд тэнгисийн Бө-Аод боллоо. Орос, Америк, Англи зэрэг 17-ны орны 20 гаруй хэвлэл мэдээллийн хариуцлагатай хүмүүс нэг дор хуран цугларч, "торгоны замын нийтлэг ойлголтыг нэгтгэн, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг цогцлон байгуулъя" сэдвийн хүрээнд, хэвлэл мэдээллийн ирээдүйн хамтын ажиллагааны хөгжлийн зураг төслийг хамтаар байгуулж, "торгоны замын санаачилга"-д хамтаар гарын үсэг зуржээ.


   
Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Жян Жяньгөү дугуй ширээний хуралд баяр хүргээд, "нэг бүс нэг зам"-ын стратегийг хөгжүүлэх нь тэнгис дагуу орнуудад улам их хамтын ажиллагааны нөхцөл боломж авчрах төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд улам илүү өргөн уудам орон зайг бий болгох болно гэжээ.


 
Хурлыг Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын олон улсын радио, Хятадын олон нийтийн гадаадтай харилцах нийгэмлэг хамтран зохион явуулж, төрийн зөвлөлийн хэвлэлийн алба удирдлагын дэмжлэг үзүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе