• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

17-р зууны Цайны замтай холбоотой биет бус соёлын өв илрүүллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-09 10:06:53

Өвөр Монголын эртний соёлын дурсгал судлаачид саяхан 17-р зууны үеийн Евразийг дамнасан Хятад-Оросын Цайны замтай холбоотой ардын дуу, хөгжим зэрэг түүхийн чухал үнэ цэнэтэй соёлын өв илрүүлснийг Өвөр Монголын Соёлын танхимын Соёлын дурсгалт эд зүйлсийн газраас мэдээллээ.

Хятад-Оросын Цайны зам нь Хятадын Фүжян мужийн Ү-И уулнаас эхлэн, Монгол улсын Улаанбаатар хотоор дамжин цааш Оросын Хиагт хүртэл 5000 км үргэлжилдэг эртний худалдааны зам байсан юм. Түмэн газрын Цайны зам гэгдсэн энэ зам 200 гаруй жилийн турш олон улсын худалдааны чухал зам болж байсан юм.

Саяхан Өвөр Монголын эртний соёлын дурсгал судлаачид Хөххот дахь Чин гүрний үед Шаньши нутгийн хүмүүсийн Монголтой худалдаа хийхээр ажиллуулж байсан хамгийн том худалдааны төв болох "Да Шэн Күй"-гийн пүүсийн тухай ардын дууг илрүүлжээ. Энэ дуунд "Да Шэн Күй"-гийн худалдаачид Фүжянь мужийн Ү-И уулнаас цай худалдан аваад тал нутаг руу зөөвөрлөдөг тухай түүхэн үйл явдлыг тусгажээ. Энэ дуу түмэн газрын цайны зам болон цайны худалдааг судлахад ач холбогдолтой материал болох юм.

Өвөр Монголын Соёлын танхимын Соёлын дурсгалт эд зүйлсийн газрын дарга Ван Дафан хэлэхдээ, "Да Шэн Күй"-д тухайн үед 6-7 мянган ажилчинтай, 20 мянга гаруй жингийн тэмээтэй байжээ."Да Шэн Күй"-н жингийн цуваанд тэмээ бүрт 200 кг цай ачиж, өдөрт 40 км аялдаг байсан байна. Хөххот, Чуулгат хаалгаас мордон Улаанбаатараар дамжин Хиагт хүрээд буцан ирэхэд хагас жилийн хугацаа зарцуулдаг байсан юм гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе