• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэгдүгээр улиралд Хятадын хөрөнгийн гадагш урсах дарамт их байв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-23 17:31:40

Хятадын Гадаад Валютын Хэрэг Эрхлэх Үндэсний Газар 23-нд энэ оны нэгдүгээр улирлын гадаад валютын орлого зарлагын тоо баримтыг нийтэллээ. Гадаад валютын хэрэг эрхлэх үндэсний газын холбогдох албаны хүн хэлэхдээ, нэгдүгээр улиралд Хятад улсад гадаад валют гадагш урсах хандлага гарсан ч энэ нь хэвийн зохицуулалт юм гэлээ.

2015 оны нэгдүгээр улиралд банкны арилжааны төлбөр тооцоо 2.5 триллион юаньд хүрч, 3 триллион 90 тэрбум юанийн гадаад валют арилжаалж, 56 тэрбум 190 сая юанийн зөрүү гарсан байна. Нэгдүгээр улиралд Хятад улсад гадаад валют гадагш урсах хандлага гарсныг Хятадын Гадаад валютын хэрэг эрхлэх үндэсний газрын Олон улсын орлого зарлагын хэлтсийн дарга Гуань Тао ингэж тайлбарлаж байна.

"2015 он гарсаар, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал эерэгээр сэргээх хандлагатай болж, гол эдийн засгуудын мөнгөний бодлого хуваагдаж, олон улсын банк санхүүгийн зах зээл тайван бус байдалтай байж ирсэн бөгөөд дотоодын эдийн засгийн хөгжил "шинэ хэвийн төлөв"-т орж, эдийн засгийн эргэлт хурдаа сааруулан тогтвортой ахиж, юанийн ханш хоёр чиглэлээр хэлбэлзэх хандлага тодорхой нэмэгдсэн байна. Дотоод гадаадын иймэрхүү нөхцөлд, Хятад улсын хил дамнасан хөрөнгийн урсгалын хэлбэлзэлт гаарч, сүүлийн үед гадагш урсах зохих дарамт тулгарсан байна. Энэ нь дотоодын захын юань, гадаад валютын хөрөнгийн өрийн бүтцэд шигших тохируулалт хийсэнд илэрч байгаа юм" гэж тэрээр тэмдэглэжээ.

Гуань Тао хэлэхдээ, хөрөнгө гадагш урсаж бий гол суваг нь иргэдийн хадгаламж болон өрийн хөшүүрэг ашиглахад илэрч байна. Уул нь аж ахуйн нэгжүүд голдуу гадаад валютаа банканд худалдан өгч, тухайн банк нь банк хоорондын валютын биржээр дамжуулан худалддаг болохоор гадаад валютын нөөц нэмэгддэг байсан. Одоо дотоодын аж ахуйн нэгжүүд гадаад валютыг хуваан эзэмшин зарцуулж байгаа бөгөөд зонхилохыг нь иргэд хадгалж байна гэлээ. Тэрээр өрийн хөшүүргийн талаар ярихдаа, уул нь юаний ханш дангаар өсөж, юань болон гадаад валютын эерэг ашгийн зөрөө нэлээд их байгаа байдалд их олон аж ахуйн нэгжүүд их хэмжээний гадаад зээл авдаг. Одоо энэ байдал өөрчлөгдөн, юань болон гадаад валютын ашгийн зөрөө байгаа ч, арилжаа нэгэнт зохицуулагдаж, аж ахуйн нэгжүүд гадаад өрөө хурдхан төлж эхэлсэн байна гэлээ. Хөрөнгө гадагш урсах ийм үзэгдлийг бид төсөөлж байсан гэж тэр ярилаа. 

Сүүлийн үед америк доллар чангарч байгаа талаар ОУВСБ -ын шинэ тайланд, америк долларын ханш нэмэгдэж, 1981 оноос хойших хамгийн өндөр төвшинд хүрлээ. Америкийн Холбооны Нөөцийн зээлийн хүүг өсгөж байгаа арга барил зах зээлийн гүйлгээнд нөлөөлж мэднэ гэдгийг сэрэмжлүүлжээ. Ам долларын юаньд үзүүлэх сөрөг нөлөөний талаар Гуань Тао хэлэхдээ, иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй гэлээ. Тэрээр хэлэхдээ, 

Америкийн валютын ханшийн бодлого хэвийн болж, ам доллар өсөн нэмэгдэх нь Хятадын хилийн чанадын хөрөнгийн урсгалд сөрөг нөлөө үзүүлэх байдал даамжирч байгаа хэдий ч энэ байдал удаан үргэлжлэхгүй юм. Он гарснаас хойш, Америкийн Холбооны Нөөцийн зээлийн хүүг өсгөсөн, мөн ам доллар чангарсан зэрэг хүчин зүйл нь Хятадын хилийн чанадын хөрөнгө мөнгөний урсгалыг зохих хэмжээнд ахиулсан. Гэвч одоогийн зохицуулалт санаанаас гадуурх эмх цэгцтэй зохицуулалт болно. Гаднын иймэрхүү дайралтыг аргацаах итгэл зориг, хүчин чадал Хятадад байгаа хэдий ч холбогдох эрсдэлийг ч хөнгөвчилж болохгүй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе