• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Назарбаевтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-08 10:06:01

7-нд Астана хотод Хятад улсын дарга Ши Жиньпин, Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай хэлэлцээр хийв.

Назарбаев Казахстаны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон явдалд Хятад улс, ард түмнийхээ өмнөөс Ши Жиньпин баяр хүргэв. Ши Жиньпин, өнгөрсөн жил Хятад Казахстаны стратегийн бүх талын түншийн харилцаа хурдтай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа урагштай хөгжив. Хятад Казахстаны харилцааны хөгжлийг Хятадын тал ихэд чухалчилж, Казахстаны талтай хамт хичээж, эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм соёл зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, олон улс, бүс нутгийн үйл хэргийн уялдаа холбоог эрчимжүүлж, Хятад Казахстаны харилцааны хөгжил олон бодит үр дүнд хүрэхийг урагшлуулж, хоёр орны ард түмэнд аз жаргал авчрахад бэлэн байна гэжээ.



Ши Жиньпин, 2013 оны 9-р сард, Казахстанд айлчлах үедээ, торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулахыг анх санаачилсан билээ. Жил гаруйн турш, Хятад Казахстан хоёр орон торгоны замын эдийн засгийн бүсийг хамт байгуулах талаар эхний амжилтанд хүрсэн юм. Хятадын талаас үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.



Тэрээр, Азийн харилцан хамтралцаа, итгэлцлийн арга хэмжээний хурлын даргалагч орны ажлыг Хятадын тал чухалчилж, Казахстан зэрэг холбогдох оронтой хамт хичээж, Азийн итгэлцлийг, Азийн орнуудын нийтлэг ойлголтыг нягтруулах, Азийн эв нэгдэл, харилцан итгэлцлийг зузаатгах үр ашигтай индэр болгон бүтээн байгуулна гэжээ.

Назарбаев, Казахстан Хятадын найрсаг харилцааг цаашид хэлбэрэлтгүй хөгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг идэвхтэй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн ШХАБ, төв Азийн байдал зэрэг хамт анхаарч буй асуудлаар судлан хэлэлцсэн байна.

Уулзалтаас өмнө, Назарбаев ерөнхийлөгчийн ордондоо Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарт зориулж, угтах ёслолыг ёс төртэй хийв. Хоёр орны төрийн тэргүүн индэрт гарч, цэргийн хамтлаг Хятад Казахстан хоёр орны төрийн дуулал эгшиглүүлэв. Ши Жиньпин, Назарбаевтай хамт хуурай, ус, агаарын цэргийн хүндэт жагсаалыг үзэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе