
Нью-Йоркийн Барнс номын дэлгүүрт хятад номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Нэг сар үргэлжлэх энэ үйл ажиллаагаар хятадын утга зохиол, нийгмийн шинжлэх ухаан, орчин цагийн улс төр, эдийн засаг гээд 85 төрлийн 1000 гаруй номыг дэлгэн үзүүлж, борлуулах юм. "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь", "Хятадын сонголт, энх тайван хөгжил ба эе зохицонгуй дэлхий", "Хятадын эдийн засгийн тайлбар", "Хятадын 20-р зууны урлагийн түүх" зэрэг номыг онцгойлон танилцуулж байгаа юм.
1873 онд байгуулагдсан Барнс номын дэлгүүр Америкийн номын худалдааны хамгийн том сүлжээ, алдартай дэлгүүр юм.

Хятад номыг Америкийн гол дэлгүүрүүдээр борлуулах үйл ажиллагаа 2015 оны Америкийн номын үзэсгэлэнгийн нээлттэй давхцлаа. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс мөн хүндэт зочноор уригдан оролцож байна. Америкийн номын үзэсгэлэнг Америкийн номын худалдааны нийгэмлэгийн санаачилгаар 1947 оноос хойш зохион байгуулж байгаа юм. \Хуар\