• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү-хань хотын биет бус соёл урлагийн өв, гар урлагийн бүтээлийн үзэсгэлэн УБ-д болов

CRI       (GMT+08:00) 2015-06-29 16:24:58

БНХАУ-ын Ү-хань хотын биет бус соёл урлагийн өв, гар урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд боллоо. Нээлтийн ёслолыг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй удирдан явуулж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БСШУЯ-ны Захиргааны удирдлагын газрын дарга Цэдэвсүрэн нар тууз хайчлав. Энэ нээлтийн ажиллагаа нь мөн Ү-хань хотын Циркийн Улаанбаатарт хийх тоглолтын нээлт юм. Энэ арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв, Ү-хань хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. БНХАУ-ын болон тив дэлхийн уралдаан тнмцээнд олон удаа амжилттай оролцож, хүмүүст танигдсан, Хятадын хамгийн шилдэг циркийн нэг Ү-хань хотын Циркийн тоглолт 30-ны орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд болох гэж байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе