| |
|
|||||||||
|
||
ОХУ-ын сангийн сайд Антон Силуанов Уфад сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: БРИКС-ын орнууд Америкаас Олон улсын валютын сангийн квотын шинэчлэлийг түргэтгэхийг шаардсан байгаа юм. АНУ-ын Конгресс шинэчлэлийн хөтөлбөрийг эртхэн батлахыг хүсэж байна гэлээ.
Антон Силуанов, 2010 оны 11-р сард 20-ын бүлэглэлийн Сөүлд болсон чуулга уулзалтаар Олон улсын валютын сангийн квотын шинэчлэл хийх ажлаар нийтлэг ойлголтод хүрсэн хэдий ч таван жил өнгөрчихсөн байтал энэхүү төсөл нь хэрэгжихгүй байсаар л байна. АНУ-ын Конгресс өнөөдрийг хүртэл уг өөрчлөлтийн төслийг батлаагүй л байна. БРИКС-ын орнууд Америкаас төсөл батлах хугацааг түргэтгэхийг хүссэн байна гэжээ.
Тэрээр, олон орны квотыг дахин хуваарилах болон "Олон улсын валютын сангийн гэрээ"-нд өөрчлөлт оруулах ажил бол ОУВС-гийн өөрчлөлтийн төслийн хоёр гол хэсэг мөн. Хэрэв энэ хоёр асуудлыг салгаж зохицуулбал олон улсын валютын сангийн өөрчлөлтийн асуудлаар ахицад хүрэх боломжтой юм гэлээ.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |