• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчдын 7-р уулзалтад оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-09 16:48:44

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Оросын Уфад БРИКС-ийн орнуудын удирдагчдын 7-р уулзалтад оролцсоноор гурав дахь удаагаа энэ хуралд оролцож байгаа нь энэ юм.

Тус уулзалт "БРИКС-ийн орнуудын түншлэлийн харилцаа – дэлхийн хөгжлийн чухал хүчин зүйл" гол уриан дор болж, уулзалтын гол талбайг Уфагийн хурлын төвд байрлуулав. Орон нутгийн цагаар 9-ний өдрийн 12 цагийн үеэр Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Бразил 4 орны удирдагч хурлын төвд хүрч, Оросын ерөнхийлөгч Путин тэднийг угтан авлаа.

Албан ёсны уулзалтаас өмнө Ши Жиньпин зэрэг БРИКС-ийн орнуудын удирдагч тус орнуудын худалдаа аж үйлдвэрийн төлөөлөгчтэй 45 минутын уулзалт зохионо. Дараа нь хамтаар зураг авч, жил тутмын "гэр бүлийн зураг"-ийг дурсгал болгон үлдээнэ.
  
Үдээс хойш 1 цаг орчимд албан ёсны уулзалт эхэлнэ. Ши Жиньпин нарын БРИКС-ийн орнуудын удирдагчид бага хэмжээний хурал хуралдуулж, "Дэлхийн улс төр хийгээд эдийн засгийн асуудал" болон "БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа" сэдвээр хэлэлцэнэ. Дараа нь БРИКС-ийн орнуудын удирдагчид үдийн хоолонд орно. Үдээс хойш 3 цаг орчимд БРИКС-ийн орнуудын удирдагчид томоохон хэмжээний хурал хуралдуулж, "БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны шинэ сорилт болон шинэ боломж" сэдвээр хэлэлцэнэ. Их бага хурал тус бүр 1 цаг үргэлжлэх ба Путинийг үг хэлсний дараа Энэтхэг, Хятад, өмнөд Африк, Бразилийн удирдагчид дараалан үг хэлэх юм. Хурал өндөрлөсний дараа, БРИКС-ийн орнуудын удирдагчид гарын үсэг зурах ёслолд оролцож, сэтгүүлчидтэй уулзана.
Энэ өдөр Ши Жиньпин, өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зума зэрэг холбогдох орны удирдагчтай хоёр талт уулзалт хийж, Хятад, ОХУ, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын 2 дахь уулзалтад оролцож, "Ард түмний баян чинээлэг байдлыг дээшлүүлнэ" уриан дор болох БРИКС-ийн орнууд хийгээд Европ Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн орнууд, ажиглагч орон, уригдсан орнуудын удирдагч болон олон улсын байгууллагын хариуцлагатантай яриа хэлцэл хийх юм.
 
Сүүлийн үед гарч байсан БРИКС-ийн орнуудын тухай сөрөг мэдээллийн талаар Хятадын тал, олон улсын эдийн засгийн байгууллагын нэр хүнд бүхий төсөөллөөс үзэхэд, БРИКС-ын орнуудын ирэх хэдэн жилийн эдийн засгийн өсөлт бүх дэлхийн дундаж түвшнөөс өндөр байна. БРИКС-ын орнуудын шинэ нээлттэй банк, онц байдлын нөөцийн тохируулалт зэрэг төсөл нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаанд шинэ амлалтын хүч сэлбэсэн байна. БРИКС-ын орнууд мөн л бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүч болж байна. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе