• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг мушгин гуйвуулах оролдлогоос сэргийлэх хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-10 10:06:53
9-нд Оросын гадаад хэргийн сайд Лавров, Оросын эх орны дайн болон Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байгаа мөчид, зарим бүс нутагт гарч буй дэлхийн хоёрдугаар дайны түүхийг мушгин гуйвуулах оролдлогод хариу цохилт өгөх хэрэгтэй гэжээ.

Лавров мөн өдөр болсон ШХАБ болон БРИКС-ын орнуудын Уфагийн дээд уулзалтын хүрээнд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Оросын эх орны дайн болон Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь зүй ёсны үйл хэрэг мөн. Өдгөө зарим орон дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг үгүйсгэж, нацистуудыг гоёчлон ярьж байна. Энэ бол аюултай алхам бөгөөд НҮБ-аар гол болгосон олон улсын харилцааны системд сорилт болж байна. Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү сөрөг урсгалаас сэрэмжлэх хэрэгтэй гэжээ.

Уфад болсон ШХАБ-ын дээд уулзалт фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн мэдэгдэл гаргаж, хоёрдугаар дайны үр дүнг хамт хамгаалж, амь үрэгдсэн баатруудаа дурсан санагалзаж, хамтын ирээдүйг нээх тухай тодорхойлон өгүүлэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе