• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын Европ Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын хэлэлцээнд оролцлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-07-10 11:11:06

7-р сарын 9-нд БРИКС-ийн орнууд болон Европ Азийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн орнууд ажиглагч орнууд, уригдсан орнуудын удирдагчдын хэлцэл Оросын Уфа хотод боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч Патин, Бразилийн ерөнхийлөч Роуссеф, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Армений ерөнхийлөгч Саркиасан, Афганистаны ерөнхийлөгч Гани, Беларусын ерөнхийлөгч Лукашенко, Ираны ерөнхийлөгч Рохани, Казакстаны ерөнхийлөгч Назарбаев, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пакистаны ерөнхий сайд Шариф, Тажикстаны ерөнхийлөгч Рахмун, Узбекстаны ерөнхийлөгч Каримов нар хуралд оролцлоо. 

Хуралд оролцсон удирдагчид "Ард түмний аз жаргалын төлөө" сэдвээр шинэ хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудын эв нэгдэл хамтын ажиллагааны талаар хамт зөвшилцлөө. 

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ийн орнууд, ШХАБ, Европ Азийн эдийн засгийн холбоо бол олон улсад чухал нөлөө бүхүй хамтын ажиллагааны механизм юм. Олон орны удирдагчид нэг дор хуран цугларч, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж байгаа орнуудын эв нэгдэл хамтын ажиллагааны идэвхтэй мессежийг өгч байна. Хуралд оролцсон орнууд стратегийн болон алсын хараагаар, зовлон жаргалаа хамтатгаж, бие биедээ тусалж, хамтран ажиллаж, хамт ашиг хүртсэн түншийн харилцаа тогтоож, тогтвортой аюулгүй орчныг хамтаар цогцлоож, хамтаар ашиг хүртэх байдлыг бий болгон, олон талт дэд бүтцээрээ холбогдсон, нээлттэй, багтаамжтай, бүсчилсэн хамтын ажиллагааг хамт байгуулах ётой гэжээ.  

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны тэнгисийн торгоны замын санаачилга дэвшүүлсний дараа олон талын идэвхтэй тусгал гаргасан байна. Сүүлийн үед Хятад улс "нэг бүс нэг зам" санаачилгын дагуу олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй уялдуулж, хамтын ажиллагааны бодит төслийг хэрэгжүүлэхийг бүтээлчээр ахиулж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Торгоны замын сан байгуулж байгаа нь чухал арга хэмжээ болно. Олон орны дэвшүүлсэн олон чухал хөгжлийн стратеги санаачилга нь "нэг бүс нэг зам" санаачилгатай нэгдэлтэй байна. Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж болох бөгөөд хамт хөгжихийг биелүүлж болох юм гэжээ.

Путин зэрэг бусад удирдагчид хэлэхдээ, БРИКС-ийн орнууд уг бүс нутгийн бусад оронтой нэгэн адил хөгжлийн үүрэгтэй байна. Удирдагчид хэлхээ холбоогоо баталгаажуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчээр одоогийн тулгарч буй өрсөлдөөн сорилтыг аргацаахад тустай бөгөөд дэлхийг олон туйлт болохыг ахиулахад тустай юм. БРИКС-ийн орнууд, ШХАБ-ын гишүүн орнууд тэрчлэн Европ Азийн олон орон хүмүүнлэгийн солилцоогоо эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь холбогдох орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд тустай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе