• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээлээ

CRI       (GMT+08:00) 2015-07-11 16:47:26

Хятад улсын дарга Ши Жиньпин 7-р сарын 11-ний өдөр Монгол улсын үндэсний баярын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээлээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, Монголын үндэсний баярын 94 жилийн ойг тохиолдуулан Хятадын засгийн газар ард түмний өмнөөс болон хувиасаа танд болон танаар дамжуулан Монгол улсын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэн сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. Өдгөө Монгол улсын эдийн засаг, нийгэм сайн хөгжиж, ард түмний амьжиргааны төвшин тасралтгүй сайжирч, гадаад хамтын ажиллагаа улам сайжирч байна. Миний бие үүнд чин сэтгэлийн баяр хүргэж байна. Хятадын тал Монголын талтай хамт, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааны цаашдын хөгжлийг ахиулж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна. Монгол улс цэцэглэн хөгжиж ард түмэн нь аз жаргалтай байх болтугай гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе