|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын 7-р уулзалт, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүлэгчдийн зөвлөлийн 15-р хуралд оролцоод 7-р сарын 11-ний орой Бээжинд буцаж иржээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны бодлогын судалгааны газрын дарга Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньсү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны орлогч дарга, Хятадын Ардын Банкны захирал Жөү Шиочуань нарын хүмүүс хамт нисэх онгоцоор хүрэлцэн иржээ.
Орон нутгийн цагаар 11-ний үдээс өмнө, Ши Жиньпин эх орондоо буцахаар Оросын Уфагаас хөдөлсөн байна. Уфагаас явах үед Оросын холбооны дээд тушаалын албаны хүмүүс нисэх онгоцны буудалд хүргэж үдэж мордуулсан байна. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |