• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Обама нар уулзалт хийв

CRI       (GMT+08:00) 2015-09-25 16:45:00

Хятад улсын дарга Ши Жиньпин 24-ны орой Вашингтон хотын Блайрхоусе зочид буудалд Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийлээ.

24-ний үдээс хойш, дарга Ши Жиньпин Обамагийн урилгаар Цагаан ордонд хүрэлцэн ирлээ. Америкийн ерөнхийлөгч Обама Цагаан ордны өмнө түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Дараа нь хоёр орны тэргүүн Пенсильваний гудамжаар Блайрхоусе зочид буудалд хүрчээ. Хоёр орны тэргүүн зам зуураа, Америкт төрийн айлчлал хийж байгаа Ши Жиньпинд баяр талархал дэвшүүлжээ. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Америкт төрийн айлчлал хийж байгаадаа маш баяртай байна. Сиэлт хотод хийсэн аялал маань маш амжилттай болсон. Вашингтонд тантай хамтдаа хоёр орны харилцаа, хоёр талын харилцан сонирхож байгаа асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, нийтлэг ойлголт болон баялаг үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна гэжээ.


Хоёр орны тэргүүн нар 3 цаг гаруй үргэлжилсэн уулзалтаар, төрийн эрх барьж, улс орноо засах, хоёр орны харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Америкийн дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зэрэг Америкийн талын албаны хүмүүс уулзалтад оролцсон байна.

Ши Жиньпин онцлохдоо, 2013 оны 6-р сард бид Анненберга эдлэнд уулзаж, Хятад Америк хоёр орон шинэ хэлбэрийн их гүрний харилцаа байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. 2014 оны 11-р сард, Та Хятадад төрийн айлчлал хийх үеэр, тантайд дахин уулзсан юм. Иймэрхүү хэлхээ холбоо нь хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж, шинэ хүчин сэлбэхэд тустай юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь Хятадын үндсэн бодлого юм. Мөн хойшдын Хятадын хөгжлийн үндсэн хөдөлгөх хүчин юм. Хятадын нээлттэй бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй, гадаадын аж ахуйн нэгж хойшид Хятадад хөрөнгө оруулж ажил үйлс эрхлэхэд нэн нээлттэй, чөлөөтэй ил тод нөхцөл хангах болно. Энх тайван хөгжлийн замаар замнах бол Хятадын стратегийн сонголт юм. Бид түүх, бодит ахуй, ирээдүйгээ бодолцож байж ийм дүгнэлт хийсэн юм. Үүний зэрэгцээ бид өөрийн бүрэн эрх аюулгүй байдал хөгжлийн ашиг сонирхлоо эрс хэлбэрэлтгүй хамгаалах болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс бол одоогийн олон улсын дэг журмын оролцогч, бүтээн байгуулагч, хувь нэмэр оруулагч мөн бөгөөд ашиг хүртэгч юм. Одоогийн олон улсын системийг өөрчлөн боловсронгуй болгох нь өрх тусгаарлана гэсэн үг биш. Харин түүнийг нэн зүй зохистой шударга чиглэлээр хөгжүүлэхийн төлөө юм. Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам"-ын стратеги болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачлага нь нээлттэй, ил тод, багтаамжтай байж, улс орны маань эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлт, ядуурлыг буруулах зэрэгт тустай юм. Америкийг оролцуулсан талууд эдгээрт идэвхтэй оролцохыг дэмжиж байна гэжээ.

Обама хэлэхдээ, Хятад улс энх тайвнаар хөгжин хүчирхэгжихийг Америк дэмжиж байна. Тогтвортой цэцэглэн хөгжсөн Хятад улс нь Хятадын ард түмний ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Америк жич олон улсын хамтын нийгэмлэгт ч ашигтай юм. Америк Хятад цаг уурын өөрчлөлтийн асуудлаар амжилттай хамтран ажиллаж, хамтдаа Африкийн Еболатай тэмцэх тэмцэлд тусалсан юм. Эдгээр нь хоёр орон хамтран ажиллаж дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтод хандахын үлгэр жишээ юм. Дэлхийн олон туйлт чиглэлээр хөгжиж байна. Хятад зэрэг шинээр хөгжсөн улс орнууд олон улсын системд нэн их үг хэлэх эрх болон төлөөлөх чанартай болж байна. Хятад улс дэлхий дахинд нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Америк хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе