• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн Күнзийн институтын өвлийн лагерь боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-04 09:49:14

11-р сарын 3-ны өдөр ХОУР-ийн күнзийн институтын 4-дэхь удаагийн өвлийн лагерийн бүх сурагчид Хятадын баруун хойд нутгийн нэрт их сургууль- Ши Аны Зам харилцааны их сургуульд цуврал арга хэмжээнд оролцлоо.

Үдээс өмнө өвлийн лагерийн бүх гишүүд Ши Аний Зам харилцааны их сургууль болон тус сургуулийн түүхийн музейд тус сургуулийн урт удаан түүхтэй танилцлаа. Үдээс хойш нь тус сургуулийн олон улсын боловсролын дээд сургуульд Ши Ань хотын түүхийн хамаатай Хятад хэлний дамжаанд оролцож, тус дээд сургуулийн дэд профессор Жао Вейгийн "Ши Ань-Түүхийн дурсамж" хэмээх лекц сонсож, Ши Ань хотын түүхийн талаар маш гүнзгий ойлголоо. Дараа нь Хятадын уламжлалт Юун Чүнь хэмээх У Шу гимнастикийн нударган эрдэм сонирхлоо. Ши Ань хотын Юун Чүнь нударган эрдмийн ордны дасгалжуулагч Сүнь Шяоган бие хамгаалах нударган эрдэм зааж, сурагчид маш их ололт амжилттай болж, Хятадын уламжлалт У Шу гимнастикийн гайхамшгийг шагшин магтцгааж байлаа.

Энэ оны Күнзийн институтын өвлийн лагер 11 хоног явагдаж, Орос, Итали, Финлянд, Япон, Монгол, Пакистан, Шириланк зэрэг 8 орны күнзийн хичээлийн танхимын 24 сурагч оролцлоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе