![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний өдөр Парист Францын ерөнхийлөгч Олландетэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, тохиролцсон хамтын ажиллагааны том төсөл, чухал гэрээг цаг амжуулан хэрэгжүүлж, хамтын ажиллагааны шинэ амжилтыг буй болгох ёстой. Хоёр талын орон нутгийн захиргааны хамтран ажиллах идэвхжлийг дайчилж, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан технологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт олон төрлийн солилцооны арга хэмжээ зохион, хоёр орны иргэдийн харилцаа холбоог бататгах ёстой. Хятад улс 2016 онд Их 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах учраас Францтай нягт харилцаж, уулзалтыг амжилтад хүргэж, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлаарх стратегийн зохицуулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Олланде хэлэхдээ, энэ сарын эхээр би Хятад улсад амжилттай айлчилсан. Хоёр орны тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголцлыг идэвхтэй хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, цөмийн эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр улсын иргэдийн харилцахыг идэвхжүүлнэ. Хятад улс ирэх жил Их 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Франц дэмжиж, олон улс болон бүс нутгийн чухал асуудлаар Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Францын засгийн газар цаг уурын өөрчлөлтийг зохицуулах Парисын хурлыг бэлтгэхэд оруулсан Францын засгийн газрын хүчин зүтгэлийг Ши Жиньпин сайшаажээ. Тэрээр хэлэхдээ, би энэ хуралд оролцон, Хятад улс энэ асуудлаар Францыг шуурхай дэмжиж байгааг олон улсын хамтын нийгэмлэгт харуулахын зэрэгцээ гэрээлэгч талуудад нийцэх олон улсын гэрээ байгуулахыг дэмжиж, хурлын үр дүн нь ялгаатай мөртөө хамтаар хариуцлага хүлээх зарчмыг харуулж, 2020 оноос хойш дэлхий дахинаар цаг уурын өөрчлөлтийг зохицуулах механизмыг байгуулахыг хүсэж байна. Хурлын ахиц нь ил, шударга, нийтлэг ойлголцлыг харууллаа гэжээ.
Франц Хятад улстай зөвшилцөж, тус хурлыг амжилтад хүргэхэд бэлэн байна гэж Олланде хэлжээ.
Парист террорист халдлага гарч, олон хүний амь эрсдэж, шархдсан явдалд Ши Жиньпин Францын талтай сэтгэл нэгтэй байгаагаа хэлсэнд Олланде талархал илэрхийлэв.
Харилцан анхаарал хандуулж буй бүс нутгийн асуудлаар хоёр тал санал бодлоо солилцжээ. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |