![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн анхны чуулга уулзалтын тэргүүлэгчдийн бүлгэмийн бага хурал 11-р сарын 30-ны өдөр Бээжинд хуралджээ.
Хятадын Шиньхуа Агентлагийн захирал, чуулга уулзалтын гүйцэтгэгч тэргүүн Цай Минжао хурлыг даргалж, Бразилын Хэвлэл мэдээллийн үндэсний компани, "Өнөөдрийн Орос" олон улсын мэдээлэх агентлаг, Энэтхэгийн Хинду сонин, Өмнөд Африкийн Харьяат бус сонин хэвлэлийн групп зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагатан хуралд оролцож үг хэлсэн байна.
БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн чуулга уулзалтыг Хятадын Шиньхуа Агентлаг санаачилсан бөгөөд дээрх 4 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран энэ оны 12-р сарын 1-нд Бээжинд анхны чуулга уулзалтаа зохион байгуулах юм.
БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн салбарын хэтийн хамтын ажиллагааг ахиулах зорилгоор бага хурлаар дараах зургаан талын хамтын ажиллагааны санал санаачилгыг батлах юм. Тухайлбал: БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн чуулга уулзалтын холбоо барих газрыг байгуулах, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн чуулга уулзалтын сан байгуулах, БРИКС-ийн орнуудын сонин мэдээний шагнал олгох, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтарсан фото зургийн үзэсгэлэн ажиллуулах, БРИКС-ийн орнуудын сэтгүүлчдийн дамжаа сургалт болон харилцан айлчлалыг зохион байгуулах, Олон улсын хэмжээний чухал үйл хэргийг мэдээлэх явцад зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг болно.
\Д.Хүчитбаатар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |