• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-16 15:13:14

Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Зэжян мужийн Ү Жэньд ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч Казахстаны ерөнхий сайд Карим Масимов, Киргизийн ерөнхий сайд Суррей Алиев, Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, Тажикстаны ерөнхий сайд Карим Масимов, Узбекстаны ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Рустам Азимов, ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мезенцев Дмитрий, ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг гүйцэтгэх хорооны дарга Жан Шиньфэн нартай уулзжээ.
  
Ши Жиньпин: Жэнжөүд саяхан өндөрлөсөн ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайдын хэмжээний 14-р хурал салбаруудын хамтын ажиллагааг ахиулах талаар шинэ нийтлэг ойлголтод хүрсэн гэж онцлоод, ШХАБ-ын олон төрлийн механизмын бэлтгэл ажил дуусаж, салбаруудын хамтын ажиллагааны үндэс суурь улам бэхжин, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байна гэжээ. Тэрчлэн Хятад улс талуудтай хамт, ШХАБ-ын их гэр бүлийг байгуулж, тус бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд улам илүү хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж онцолжээ.

Уулзалтад оролцсон ШХАБ-ын удирдагчид, ШХАБ нь тус бүс нутгийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл бөгөөд олон улсын үйл хэрэгт чухал тулгуур хүчин болж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын 14-р хурал маш амжилттай болсон. Гишүүн орнууд үүгээр нөхцөл боломж болгож, эдийн засаг худалдаа, банк санхүү, эрчим хүч, зам харилцаа, эрүүл манд, боловсрол, шинжлэх ухаан, соёл иргэншил, аюулгүй байдал, интернет сүлжээ, мэдээлэл технологи зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой, ШХАБ-ын гишүүн орнууд Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж, Европ Азийн эдийн засгийн холбоо болон Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалт хороондын холбоосыг түргэтгэхэд бэлэн байна гэж илэрхийлжээ.
\Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе