
Бээжингийн цагаар 21-ний 1 цаг 13 минутын үед Хятадын Хөхнуур мужийн Хайбэй жөүгийн Мэнь-Юань шяний нутагт 6.4 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт 10 километрийн гүнд байсан бөгөөд Шинин хот, Ганьсү мужийн Ланьжөү хот, Жан-Е хот, Үвэй зэрэг газар хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Одоогоор Мэнь-Юань шяньд хүний амь нас сүйдсэн, бэртсэн, барилга байшин нурсан тухай мэдүүлэл үгүй байна.


Газар хөдлөлтийн дараа Мэнь-Юань шяний мэдээлэл холбоо тасалдаагүй, холбогдох байгууллага гамшгийн байдлыг шалгаж, онц байдлыг зохицуулах механизм ажиллуулжээ. \Д.Хүчитбаатар\