• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийд хамгийн том 4G сүлжээг байгуулаад байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-03-18 09:52:40

"China Mobile" ХК-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шан Бин 17-нд Хонконгод хэлэхдээ, 2015 онд Хятадын хөдөлгөөнт холбоо дэлхийд хамгийн том 4G сүлжээг байгуулж, хэрэглэгчээр хамгийн олонтой 4G-гийн оператор болсон гэжээ.

2015 онд Хятадын хөдөлгөөнт холбоо төв засгийн газрын "хурдаа нэмж, төлбөрөө хасагдуулах", "датаг тэглэхгүй байх" зэрэг уриалгын дагуу, 7 тэрбум 800 сая юанийн орлогоо хасагдуулсан байна. Гэвч бүх жилийн орлого нь 668 тэрбум 300 сая юань буюу 2014 оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдэж, холбооны үйлчилгээний орлого 584 тэрбум 100 сая юань буюу 1.3 хувиар буурсныг оны тайлан харуулсан байна.

Үүний зэрэгцээ, Хятадын хөдөлгөөнт холбооны дата үйлчилгээний хураамжийн хэмжээ анх удаа ярианы үйлчилгээнээс давж, холбооны үйлчилгээний хураамжид 52 хувийг эзэлсэн нь компанийн уламжлалт үйлчилгээнд түшиглэх хэмжээ буурсныг, мөн дата үйлчилгээ нь орлогын нэмэгдлийг бий болгох хөдөлгүүр болсныг харууллаа. 2015 онд Хятадын хөдөлгөөнд холбооны 4G станц 1.1 саяд хүрч, хэрэглэгч 300 саяас давжээ. Шан Бин хэлэхдээ, энэ онд 4G станц 300 мянгаар нэмэгдэж, Хятадын нийт хүн амын 97 хувийг хамрах болно гэжээ.

\Гэрэлт\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе