• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Амарбаясгалант хийд

CRI       (GMT+08:00) 2016-04-01 16:47:41

Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхан уулын урд энгэрт Амарбаясгалант хийд бий. Энэ хийдийг 1722 онд Манж Чин улсын Энх-Амгалан хаан Халхын Өндөр гэгээн Занабазарт зориулж байгуулах зарлиг буулгасан боловч барилгыг эхлүүлж амжилгүй өөд болсон болохоор түүний хүү Найралттөв хаан 1728 онд барилгын ажлыг эхлүүлсэн гэдэг. Хийдийг байгуулах ажил олон арван жил үргэлжилж, Найралттөв хааны хүү Тэнгэртэтгэгч хааны үед дуусчээ.

Олон жилийн салхи бороонд нурж сүйрсэн байсныг 1990 оноос засварлан сэргээж, 1991 оноос олон нийтэд нээлттэй болгосон байна. Уулын цар хүрээг бодвол хамаагүй жижиг болсон ч Монголын том хийдүүдийн тоонд зүй ёсоор ордог юм. 25 жилийн дараах өнөөдөр мөн нэлээд хуучирч дахин сэргээн засах болсон нь илт харагдаж байлаа.

\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе