• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх явцад нэмэгдлийг тогтвортой байлгах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2016-04-05 09:18:28

4-р сарын 1-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үйлдвэрлэлийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхтэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Сангийн яамд хүрч ажиллан яриа уулзалт зохион байгуулсан байна.

Ли Кэчян хэлэхдээ, энэ удаа үйлдвэрлэлийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөхийг тал бүрээр хэрэгжүүлэх нь шинэ барилга, газар эдэлбэр, банк санхүү, амьдралын үйлчилгээ зэрэг 4 салбарын 10 сая гаруй татвар төлөгчдийг хамарсан байна. Энэ удаагийн өөрчлөлтийн үр дүнг хэмжих хамгийн чухал бэлэг тэмдэг бол бүтцийн чанартай татвараас хөнгөлөх арга барилыг хэрэгжүүлж аж ахуйн нэгжид ашиг хүртээн засгийн газрын орлогыг хасан аж ахуйн нэгжийн ашгийг нэмж зах зээлийн амьжиргааг нэмэгдүүлэх явдал болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, үйлдвэрлэлийн татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх нь энэ онд санхүүгийн бодлогыг нэн үр ашигтай, бүтцийн чанартай өөрчлөлт ялангуяа хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулах чухал алхам мөн. Энэ ажлыг сайн хийвэл бодит эдийн засаг нэн амьжиргааны хүчинтэй болох болно. Энэ удаагийн туршилтын ажил тус салбарын үйлдвэрлэлийн татварын нийт орлогын 80%-г эзлэх болно. Иймээс засгийн газар, аж ахуйн нэгж, төв болон орон нутаг зэрэг тал талын ашигт тохируулалт хийх хэрэгтэй. Чанга хатуу эрч хүч байх хэрэгтэй бөгөөд учирч болох бэрхшээлийг сайтар төсөөлж, туршилгаа дүгнэн өөрчлөлтийн төслийг нарийн чанд боловсруулах хэрэгтэй. Төв болон орон нутгийн идэвхжлийг бүрэн дайчлан өөрчлөлтийн дараа бий бүхий салбарын татвар хасагдсан байхыг батлах хэрэгтэй гэжээ.   \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе