• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Номин Хорчин" сурвалжлагын аян нээлтээ хийв

CRI       (GMT+08:00) 2016-06-06 09:36:05

6-р сарын 5 буюу Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр Өвөр Монголын Түнляо(Жирэм аймаг) хотын Найман хошууны экологийн паркт "Номин Хорчин" хэмээх хамтарсан сурвалжлагын аяны нээлтийн ёслол болов. Уг нээлтийн ёслолд хошуу дарга Бүрэн тэргүүтэй холбогдох удирдлага, радио телевизийн хариуцлагатан нар болон уг үйл ажиллагаанд оролцох сурвалжлагчид оролцов. "Номин Хорчин" сурвалжлагын аян Найман хошуунаас эхэлж, зүүн баруун хоёр шугамын дагуу Түнляо, Хянган, Улаанхадаар дайран өнгөрөх Хорчин элсэн цөлөөр аялан сурвалжилж, байгаль экологийн хамгаалалт, ногоон хөгжил, манхан нутгийн аж үйлс болон экологийн шинэ үйлдвэрлэл зэрэг талаар сурвалжлан мэдээлэх болно.

Сурвалжлагын энэхүү аяныг ХОУР, Үндэсний Төв Радио, Өвөр Монголын Радио Телевиз Хороо, Түнляогийн Радио, Улаанхадын Радио, Хянганы Радио зэрэг хэвлэл мэдээлэлийн зургаан байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа ба гурван жил тутамд "Номин Хорчин" хэмээх цуврал сурвалжлагаа үзэгч сонсогч түмэндээ хүргэх юм байна.

Хорчин элсэн цөл нь Хятадын Өвөр Монгол, Гирэн, Ляонин зэрэг мужийг сундлан оршдог ба ӨМӨЗО-ы зүүн биеийн Түнляо, Улаанхад болон Их Хянган давааны умарт хэсгээр дайран өнгөрдөг байна.

/ Ч.Гантөмөр /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе