![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Юань Ян далайн тээврийн группийн Панам ачаа тээврийн хөлөг онгоц 11-нд Грекийн Пираеус боомтоос Панам руу аялж эхэллээ. Тус хөлөг онгоц 6-р сарын 26-нд болох Панамын татмал голыг өргөтгөн байгуулах төслийн нээлтийн ёслолд оролцох анхны хөлөг онгоц гэдгээрээ онцлог бөгөөд мөн өдөр Панамын татмал голоор аялах цорын ганц "Шинэ Панам" хөлөг онгоц болох юм.
Хятадын Юань Ян далайн тээврийн группийн Европын компанийн орлогч захирал Вэн Линь, Пираеус боомт бол "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал бааз бөгөөд энэхүү ажиллагаа нь компанийн олон улсын дүр төрхийг улам нэмэгдүүлэх, Хятадын далайн тээврийн ажил үйлсийг шинэ өндөрлөгт хүргэхэд ашигтай гэжээ.
\Навч\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |