22-нд Бээжин хотноо, Хятадын ардын 12 дахь сонгуулийн БХУТЗЗ-ийн байнгын хорооны 16-р хурал эхэлж, "Жинхэнэ ядуусыг үр ашигтай тэтгэх" сэдвийн хүрээнд санал дэвшүүлж байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн нээлтийн хуралд оролцов. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян уриалгаар хуралд оролцон илтгэл тавьжээ.
Ван Ян илтгэлдээ: Сүүлийн жилүүдэд ядуурлаас гаргах ажилд амжилт гарсан ч одоогийн ядуурлыг арилгах ажлын ачаалал хүнд байгааг гүйцэд ойлгох хэрэгтэй. Жинхэнэ ядуусыг үр ашигтай тэтгэх ажил маш чухал хэмээн онцлон дурдсан байна.