• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Пэн Ли-Юань Ташкентын Күнзийн институттэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-06-23 10:14:04

Орон нутгийн цагаар 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Ли-Юань Узбекстаны ерөнхийлөгч Каримовын гэргий Татьяна Каримовагийн хамт Ташкентын Күнзийн институттэй танилцжээ.

Пэн Ли-Юань, Татьяна Каримовагийн хамт Күнзийн институтэд хүрэхэд, Ташкентын улсын дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, Күнзийн Институтийн Хятад, Узбекстаны талын захирлууд хүрэлцэн ирж хүлээн авчээ. Уг Институтийн сурагчид Хятад Узбекстан хоёр орны үндэстний хувцас өмсөж, Пэн Ли-Юань, Татьяна Каримовад нарт амьд цэцэг бэлэглэж байлаа.



Күнзийн институтийн номын санд, Узбекстаны талын захирал номын санд хадгалж буй номын талаар танилцууллаа. Пэн Ли-Юань уг институтэд Хятадын талын бэлэглэсэн номын нэрсийн жагсаалтыг гардуулаад, сурагч хүүхдүүдийг сайтар ном уншиж, улс орон, ард түмэнд үйлчлэх хүчин чадвараа нэмэгдүүлэхийг урамшуулжээ.

Дараа нь Пэн Ли-Юань, Татьяна Каримова нар сурагчдын хятад хэлээр дуулсан дуу, бүжгийг сонирхжээ. Пэн Ли-Юань: Ташкентын Күнзийн институт хоёр орны найрсаг хэлхээ холбооны төлөө улам олон шилдэг чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, хоёр орны соёлын солилцоонд илүү хувь нэмэр үзүүлэхийг хүсжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе