• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Наньжин хотынхон Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 71 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-08-16 09:54:49

8-р сарын 15-нд, Наньжин хотынхон Олон улсын энхийн цуглаан зохион байгуулж, Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 71 жилийн ойг тэмдэглэв. Хятад, Япон, Өмнөд Солонгосын хэдэн арван төлөөлөгч Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн Наньжинд хийсэн их хядлагад үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын ордонд болсон олон улсын энхийн цуглаанд оролцож, "Энхийн тунхаг"-ийг хамтдаа уншжээ.

Жил болгоны 8-р сарын 15-нд Японы "Зүрхний сорви. Наньжин нийгэмлэг"-ийн найрсаг төлөөлөгчид, Японы Нагасаки хотын "Япон Хятадын найрамдлын жигүүр нийгэмлэг"-ийн найрсаг төлөөлөгчид, Японы Кобе хотын "Наньжинтай сэтгэл зүрхээ холбоно нийгэмлэг"-ийн найрсаг төлөөлөгчид зэрэг гадаад дотоодын энхийг эрхэмлэгч хүмүүс Хятадад хүрэлцэн ирж, энхийн цуглаанд оролцон, Наньжингийн их хядлагад үрэгдсэн хүмүүсийг дурсаж, эх дэлхийн энх амгалан байдал бат оршихыг даатгах ёслол үйлддэг юм.\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе