• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл" -ийн худалдааны хэмжээ 30 сая юанийг давжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-05 16:57:44

9-р сарын 4-нд болсон 2016 оны Хятадын Эрээн хотын "Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл" -ийн гурван талын үр дүнг хэлэлцэх хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн мэдээлснээр "Энэ удаагийн "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвшилцөл"-д дотоод гадаадын 350 гаруй аж ахуйн нэгж оролцсоны дотор Монгол, Орос, Япон, БНСУ, Пакистан зэрэг орны 200 гаруй аж ахуйн нэгж багтсан байна. Тус зөвшилцлөөр давхардсан тоогоор дотоод гадаадын 100 мянга гаруй худалдаачин хүлээн авч, худалдааны нийт хэмжээ 30 сая юанийг давсан байна.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО "Нэг бүс нэг зам" болон "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, боловсрол соёл, эм эмнэлэг, эрүүл мэнд зэрэг салбарт Монгол, Орос хоёр оронтой хийж буй солилцоо хамтын ажиллагаа өдөр ирэх тусам нягтарч байна.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе