• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Монголын улсын их хурлын дарга М.Энхболдтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-18 20:49:04

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Бээжин хотноо "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-д оролцохоор Хятадад айлчилсан Монгол улсын Ардын намын дарга, Монголын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна.

Монголын УИХ-ын даргаар сонгогдсоны дараа анх удаагаа Хятадад айлчилж буй М.Энхболдод Ши Жиньпин дарга баяр хүргээд, эдүгээ Хятад Монголын харилцаа сайн сайхан хөгжлийн хандлагатай байна. Хоёр талын харилцааг хөгжүүлэх явдлыг хоёр тал өөр өөрийн орны дипломат харилцааны тэргүүн байранд тавьж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны хөгжил хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээн, бүс нутгийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж онцоллоо.

Ши Жиньпин: Хятадын нам, засгийн газар стратегийн болон алсын хараагаар Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг баримталж, Монголын талтай хэлхээ холбоо, зөвшилцөл, хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

М.Энхболд "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-ыг нааштай үнэлээд, уг яриа уулзалт нь G20-ын Ханжөүгийн дээд уулзалтын агуулгыг гүнзгийрүүлж, улс орнуудын улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлэх, туршлагаа солилцоход чухал индэр гаргаж, улс төрийн намуудын давуу талыг ашиглаж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засгийн засаглалыг дайчлах талаар чухал ач холбогдолтой болсон гэж онцоллоо. Тэрээр Монголын тал дарга Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга болон эргэн тойрны орнуудад " Дотно, үнэнч, хөнгөлөлттэй, багтаамжтай" байх ухагдахууныг дээд хэмжээнд сайшаагаад намууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Хятадын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр талын харилцааг байнга урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэж онголжээ.

\Ренчинсоо\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе