![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 11-р сарын 24-ний өдөр Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн Германы Хамбург хотноо Хятад, Европын 7-р чуулга уулзалтын Хамбург дэх дээд уулзалтын хаалтын ёслолд оролцон илтгэл тавьжээ.
Лю Яньдүн хэлэхдээ, Хятадын засгийн газар бүтцийн зохицуулалт хийж, хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, өөрчлөлт хийж, иргэдийн амьдралыг дэмжих арга замаар эдийн засгаа хурдтай хөгжүүлэх "Шинэ хэвийн төлөв байдал"-тай боллоо. Хятад улсын хөгжил дэлхийн дахинд өргөн боломж олгох юм. Хятад улс "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэвшүүлсний зорилго ч Хятад улсын боломжийг дэлхийн дахины хөгжлийн боломж болгон, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэж, хамтаар хөгжин цэцэглэхийн төлөө юм" гэжээ.
Лю Яньдүн үргэлжлүүлэн хэлэхдээ, "Европын интеграцлын үйл явцыг Хятад улс дэмжинэ. Хятад, Европ өдгөө өөрчлөлт болон хоёр талын хамтын ажиллагаа хурдтай гүнзгийрэх чухал үедээ байгаа юм. Хятад, Европ итгэлцэл, холбоогоо бэхжүүлж, харилцан нөхвөрлөж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хоёр талын хөгжлийн стратегийг уялдуулан, улам нээлттэйгээр шинийг зохион бүтээж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны зөрчлийг зүй зохистой шийдвэрлэн, хүмүүнлэгийн хэлхээ холбоог улам нягт болгох ёстой. Хятад улс Герман, Европын талтай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, "Их 20"-ийн орнуудын Ханжөү дэх дээд уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, одоогийн дэлхийн эдийн засгийн мухардмал байдлыг судлан туулж, хөгжлийг сэргээх итгэлийг бий болгож, шинэ зам эрэлхийлж, Хятад, Европын өөр өөрийн хөгжилдөө шинэ боломж хайх ёстой гэжээ.
Энэ үеэр Европын холбооны зөвлөлийн дэд дарга Юрки Катайнэн хэлэхдээ "Хятад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Европ дэмжих бөгөөд идэвхтэй оролцож, Хятад улстай хамтран зүтгэж, Европ Азийг дэд бүтцээр холбон, хоёр ард түмэн, дэлхийн ард иргэдэд үр өгөөжийг хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Мөн Германы ГХЯ-ны сайд Франк-Вольтер Штайнмайер хэлэхдээ "Герман бол Хятадын найдвартай түнш юм. Энэ жил Хятад, Германы дээд түвшний хэлхээ холбоо маш нягт, олон салбарын хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрлээ" гэжээ. \Сарантуяа\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |