![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 29-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Хятад улсын дэд дарга Ли Юаньцао тусгай нисэх онгоцоор Кубад хүрч, Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрод эмгэнэл илэрхийлсэн байна.
Мөн өдрийн үдээс өмнө Ли Юаньцао Хосе Мартийн дурсгалын ордонд очиж, дарга Ши Жиньпиний өмнөөс Фидель Кастрогийн шарилд цэцгийн хэлхээ өргөн барьсан бөгөөд Фидель Кастрогийн гэр бүлд дарга Ши Жиньпиний гашуудлыг дамжуулжээ.
Мөн өдрийн орой, Ли Юаньцао нам ба засгийн газрын Гаванын хувьсгалын талбайд болсон хувьсгалын удирдагч Фидель Кастрод гашуудал илэрхийлэх олон түмний их цуглаанд оролцож үг хэлсэн байна.
Ли Юаньцао ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин мөн ХКН, Хятадын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Фидеь Кастрогийн таалал төгссөнд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ. \Сайн-Өлзий орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |