![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 7-нд АИХ-ын ордонд Мальдивын парламентын дарга Абдуллах Масеех Мохамедыг хүлээн авч уулзлаа.
Жан Дэжян, Хятад Мальдив хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш, харилцан хүндэтгэн, харилцан итгэж, харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирлээ. Хятад Мальдив хоёр орон найдвартай анд төдийгүй хамтдаа хөгжиж байгаа түнш юм. 2017 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Хятад улс мөн хөршүүдтэйгээ "дотно, шударга, хөнгөлөлттэй, багтаамжтай" харилцах дипломат бодлогыг баримтлан, журам ашгийн зөв үзэл баримтлал мөрдөж, Мальдивтай хамтын ажиллагааны салбаруудаа өргөтгөн, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, хамт ашиг хүртэн, харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлэхийг хичээж байна гэжээ.
Абдуллах Масеех Мохамед, Мальдив Хятад хоёр орны найрсаг харилцаа олон улсын хамтын нийгэмлэгт жижиг том орны эе найрамдалтай харилцааны үлгэр жишээ боллоо. Мальдивын засгийн газар ард түмэн Хятад оронтой харилцан ашигтай хамтран ажиллахыг хичээж байна. Мальдивын парламент БХАТИХ-тай харилцаа холбоогоо нягтруулж, харилцан суралцаж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа нягтруулан, хоёр ард түмэнд улам их ач тус хүртээхийг хүсэж байна гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |