
ХОУР-ийн мэдээ, 2-р сарын 27-ны өдөр, Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүйлай ОХУ-ын нийслэл Москвад ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Олег Суромолотовын хамт Хятад, Оросын Гадаад хэргийн дэд сайдын терроризмын эсрэг аюулгүйн зөвшилцлийг даргалжээ. Хоёр тал олон улсын терроризмын эсрэг байдал, олон талын терроризмын эсрэг аюулгүйн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ. Хятад, Орос терроризмын эсрэг аюулгүйн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр орон болон бүс нутгийн аюулгүйн тогтвортой байдлыг хамтаар хамгаалах хэрэгтэй гэж хоёр тал санал нэгтэй үзжээ. \Сайн-Өлзий\