![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Орон нутгийн цагаар 3-р сарын 28-нд Аукландад Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шинэ Зеландын амбан захирагч Пэтси Реддитэй уулзав.
Ли Кэчян юуны түрүүнд Ши Жиньпин даргын мэндчилгээг Пэтси Реддид дамжуулаад: Хятад, Шинэ Зеланд хоёр орон улс төрөөр харилцан итгэлцсэн, хоёр орны харилцааны хөгжил олон нийтийн дэмжлэгийг авсан байдаг. Хоёр талын хамтын чармайлгаар Хятад, Шинэ Зеланд хоорондын харилцаа нь Хятад улс хөгжсөн орнуудтай тогтоосон харилцааны тэргүүнд явж, хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрсэн юм. Хоёр орны харилцаа хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд Ази-Номхон далайн бүсийн энх тайван, тогтвортой хөгжилд ч ашигтай юм гэлээ.
Пэтси Редди: Ли Кэчяныг Шинэ Зеландад тавтай морилон, айлчлал нь бүрэн амжилттай өндөрлөхийг ерөөв. Тэрээр: Шинэ Зеланд Хятадтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилдаг бөгөөд бидний цаашдын хөгжил Хятад улстай нягт холбоотой байх болно. Цаашид Хятад улстай тогтоосон харилцаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Шинэ Зеланд, Хятадын харилцааг түлхүү хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |