• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хайрын өдөр"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-22 13:25:33

Жил бүрийн "5-р сарын 20" бол ямар нэг баярын өдөр биш л дээ. Гэвч сайн сайхан амьдралын зөн бэлгэдлээс, энэ гурван тоо нь хятад хэлний дуудлагаар "би чамд хайртай" гэсэн үгтэй төстэй болохооор гэрлэлтээ бүртгүүлэх хосууд маань энэ "бэлэг дэмбэрэлт өдөр"-ийг сонгон бүртгэлээ хийлгэдэг байна.

Өглөө эрт, Бээжин хотын гэрлэлтийн бүртгэлийн албанд "гэрлэлтээ бүртгүүлэх" хүмүүсийг хүлээн авч байлаа. Сурвалжлагчийн мэдээлснээр, мөн өдөр нийт хотын хэмжээнд гэрлэлтээ бүртгүүлэх 6278 хосыг хүлээн авсан нь 2013 оны 1-р сарын 4-ний мөн өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн 7529 хосуудын дараа орох хамгийн оргил үе байв. 1314 гэдэг дөрвөн тоо нь хятад хэлний дуудлагаар "насан туршдаа хамт байх" гэсэн үгтэй төстэй учраас энэ үетэй зэрэгцэн олон газрын иргэний хэрэг эрхэлсэн газрууд маш завгүй ажилладаг юм.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе